Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00
blog img

Заавар 1: Нийтлэлчээр бүртгүүлэх, нийтлэл байршуулах

Манай блог нь зөвхөн Аялал жуучлал, Амралт чөлөөт цаг, Боловсрол, Танин мэдэхүй, Фото агшин, Эрүүл мэнд, Орчуулгын тухай гэсэн ангиллын хүрээнд чөлөөт нийтлэлчээс нийтлэлүүдийг хүлээн авч байршуулна.

Блогт нийтлэл байршуулахын тулд та бүртгүүлэх хэрэгтэй.

Үүний тулд Холбоо барих цэснээс Нийтлэлчээр бүртгүүлэх гэж сонгох эсвэл https://www.etranslatus.com/reg-blogger.php хаягаар ороод мэдээллээ бөглөөд илгээнэ.

Дээрх хаягаар ороход доорх хуудас гарч ирэх бөгөөд доош гүйлгээд бүртгүүлэх маягтыг бүрэн бөглөж, блогийн дүрмийг зөвшөөрсөн хэмээн зөвлөөд хүсэлт илгээх товчийг дарна. Үүний дараа дэлгэц дээр амжилттай илгээгдсэн хэмээн мэдэгдэл гарч иртэл түр хүлээгээрэй.

Блогийн админ таны хүсэлтийг хүлээн авч хянаж үзээд нууц үг баталгаажуулах холбоос бүхий мэйлийг таны inbox эсвэл спамд илгээнэ. Уг мэйл нь дараах байдлаар харагдана.

Нууц үг баталгаажуулах холбоос бүхий мэйл нь таны мэйлийн спамд ихэвчлэн ирсэн байдаг бөгөөд мэйл доторх уг урт холбоос дээр дармагц дараах цонх гарч ирнэ.

Автоматаар гарч ирсэн нүүц үгийг арилгаж өөрийн бөглөсөн нууц үгээ оруулаад Reset Password товчийг дарснаар таны бүртгэл бүрэн баталгаажиж, дараах цонх гарч ирнэ.

Үүний дараа login гэж дараад нэвтрэх нэр, нууц үгээ оруулан нэвтрэн орсноор нийтлэл байршуулах, устгах, засварлах боломжтой дараах цонх гарч ирнэ.

Одоо нийтлэл байршуулах, хайлтын оновчлол хийх талаар тайлбарлая

Та блогт нэвтэрсний дараа posts цэснээс add new сонголтыг дарна.

Ингээд нийтлэл оруулах талбар дараах байдлаар гарч ирнэ.

нийтлэл оруулах хэсэг

Доорх зурагт үзүүлснээр Add title хэсэгт нийтлэлийн гарчгийг оруулаад Add media сонголтоор нийтлэлд оруулах зураг, бичлэг, дуу болон бусад контентыг сонгож оруулна.  Харин түүний доор нийтлэлийн бичвэр, зураг дүрс бусад зүйлсийг оруулна.  

Үүний дараа нийтлэлийн аль хэсэгт байрших ангиллыг сонгож, хайлтын оновчлолыг зөв хийх шаардлагатай. Үүний тулд нийтлэл оруулж байгаа хэсгээ доош гүйлгээд харахад дараах талбар харагдана.

ангилал сонгох

Үүнээс categories гэсний дор байрлах all categories цэснээс нийтлэлийг аль хэсэгт байршуулах ангиллуудын сонголтыг хийнэ. Харин snippet preview дээр дарж гүүгл хайлтад харагдах бичвэрийг оруулна. Тус бичвэрт байгаа үгсээс гүүгл хайлтад илрэх түлхүүр үгсийг focus keyphrase хэсэгт бичиж оруулна. Жишээ нь: дараах байдлаар үзүүлье:

хайлтад оруулах
Meta description хэсэг дэх хайлтын бичвэр focus keyphrase-тэй тохирч байвал тодорсон байх бөгөөд энэ нь хайлтад илрэх нөхцөл болж өгдөг

Үүний дараа баруун дээд буланд байх Publish товчийг дарснаар таны нийтлэл блогт байршина. Үүнийг зургаар дор үзүүлэв.

нийтлэх

Нийтлэлд зураг оруулахын тулд нийтлэл бичих явцдаа Add media дээр дарж оруулах эсвэл media санд контентуудаа урьдчилан оруулсан байх хэрэгтэй. Үүний тулд media цэснээс add new гэж ороод select file гэж оруулах файлаа сонгон media санд хадгална.

Media санд байрлах контентыг засварлах болон устгах боломжтой.

Харин одоо нийтлэл засах, устгах талаар товч тайлбарлая

Үүний тулд эхлээд post цэсийг сонгоод нийтлэлүүдийн жагсаалтыг хараад засах шаардлагатайг сонгоно.

Нийтлэлийн гарчиг дээр хулганы заагуурыг гүйлэгмэгц edit, quick edit, bin гэх мэт сонголтууд харагдана үүнээс edit гэж сонгоод нийтлэлээ засаж дуусаад UPDATE товчийг дарахаа бүү мартаарай. Харин Bin гэсэн сонголт нь нийтлэлийг устгах юм.

За ингээд та бүхэн манай блогийн дүрмийн дагуу нийтлэлээ байршуулан бусадтай өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцан санал бодлоо солилцоорой.

Орчуулгын үйлчилгээний талаарх мэдээлэл харах бол энд дарна уу

Танд амжилт хүсье!

1 Comment

    • Тамир Reply

      December 17, 2019 at 12:08 am

      Сайн байна уу
      Блогт бүртгүүлэх зааврыг сайн дэлгэрэнгүй оруулсан байна
      баярлалаа

Leave a Reply