Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00
blog img

Блог сайтын дүрэм

Итранслатус цахим орчуулгын товчоо нь өөрийн албан ёсны https://blog.etranslatus.com блогоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл түгээх, нийтлэл байршуулахад дараах дүрмийг баримтална.

  1. Ерөнхий зүйл
    1. Энэхүү блог сайтын үндсэн лого, зураг, загвар, нийтлэл, болон медиа санд агуулагдах контент нь блогийн админы өмч бөгөөд тэдгээрийг татах, хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.
    2. Блогийн админ нь энэ дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар блог сайтад тогтмол байршуулж, нээлттэй мэдээлнэ.
    3. Энэ дүрэмд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
      1. “Блог” гэж тогтмол мэдээ, мэдээлэл, нийтлэлээр баяжигддаг https://blog.etranslatus.com сайтыг хэлэх бөгөөд Итранслатус цахим орчуулгын товчооны өмчлөлд хамаарна.
      2. “Нийтлэл” гэж https://blog.etranslatus.com сайтад тухай бүрд байршуулсан бичвэр, контент, зургаар баяжуулсан мэдээллийг хэлнэ.
      3. “Контент” гэж блогийн агуулгын хүрээнд хийгдэн аливаа хэлбэрээр хүнд хүрч буй мэдээллийг хэлнэ.
      4. “Админ” гэж блог сайтыг эзэмшигч бөгөөд Итранслатус цахим орчуулгын товчоог хэлнэ.
      5. “Чөлөөт нийтлэлч” гэж блог сайтад бүртгүүлэн нийтлэл байршуулах хүсэлтээ баталгаажуулсан хувь хүн, албан байгууллагыг хэлнэ.
      6. “Уншигч” гэж блог сайтад нэвтрэх эрхгүй бөгөөд блогийн нийтлэл, мэдээллийг уншиж, үзэл бодлоо бичих боломжтой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
      7. “Медиа сан” гэж блогт оруулсан зураг, дүрс бичлэг, дуу бичлэгийг нэгтгэсэн санг хэлнэ.
      8. “Сэтгэгдэл” гэж блог сайтын нийтлэлд уншигчийн зүгээс үзэл бодлоо бичиж үлдээснийг хэлнэ.
  2. Блогийн админы эрх, үүрэг
    1. Блог сайтад чөлөөт нийтлэлчээр бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулах үүрэгтэй.
    2. Блог сайтад хамаарах шинэ мэдээ, мэдээллийг байршуулах үүрэгтэй.
    3. Аливаа нийтлэл, мэдээлэл нь энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд мэдээллийг блогоос устгаж, нийтлэлчийг бүртгэлээс хасах эрхтэй.
    4. Блог сайт нь олон хэлний сонголтоор хөрвөх технологи нэвтрүүлвэл тухайн нийтлэлийг орчуулах зардлыг чөлөөт нийтлэлчээс нэхэмжлэх эрхтэй.
  3. Чөлөөт нийтлэлчийн эрх, үүрэг
    1. Блог сайтад чөлөөт нийтлэлчээр бүртгүүлэх хүсэлтээ илгээж, баталгаажууулснаар аливаа мэдээ, нийтлэлийг блогт байршуулах эрхтэй.
    2. Аливаа нийтлэл, мэдээ нь найруулга, үг үсгийн алдаагүй, үнэн бодитой, уншигчдад сонирхолтой, хэрэг болохуйц, мэдлэг өгөхөөр чанартай контент байх бөгөөд Монгол улсын хууль, дүрэм болон олон улсын эрх зүйн баримт бичиг, гэрээ, конвенцийг зөрчөөгүй байна.
    3. Нийтлэл, мэдээллийг бэлтгэхэд ашигласан эх сурвалжийг байнга эшлэлийн хамт дурдана.
    4. Тухайн нийтлэлийг зөвхөн Аялал жуучлал, Амралт чөлөөт цаг, Боловсрол, Танин мэдэхүй, Фото агшин, Эрүүл мэнд, Орчуулгын тухай  гэсэн долоон ангиллын хүрээнд байршуулах эрхтэй. Бусад ангилал нь зөвхөн блогийн админ болон хөгжүүлэгчид хамаарна.
    5. Блогийн медиа санд агуулагдах контент, файл, зураг, бичлэг, аудиог татаж авах, ашиглах шаардлагатай бол заавал админы зөвшөөрлийг авах үүрэгтэй.
    6. Блогт байршуулсан нийтлэлээ өөр вэбсайт, сошиал сүлжээнд байршуулахгүй байх үүрэгтэй.
    7. Долоо хоногт хамгийн багадаа 2 ба түүнээс дээш нийтлэл байршлуулах үүрэгтэй.
    8. Блог сайтад нэвтрэх нэр, нууц үгийг гуравдагч этгээдэд алдахаас сэргийлэх, нууцлах үүрэгтэй.
    9. Өөрийн оруулсан мэдээ, нийтлэлийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцна.
  4. Уншигчийн эрх, үүрэг
    1. Уншигчийн зүгээс нийтлэлтэй холбоотой үзэл бодлоо зөв боловсон, эмх цэгцтэй, кириллээр алдаагүй бичиж үлдээнэ.
    2. Админд хандан блогийн үйл ажиллагаа болон нийтлэлтэй холбоотой санал хүсэлтээ илгээх эрхтэй.
    3. Блогийн нийтлэлд зүй зохисгүй үг хэллэгтэй сэтгэгдэл бичихгүй байх үүрэгтэй.
    4. Бусад уншигчдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй.
    5. Нийтлэлд сэтгэгдэл үлдээхдээ нэг нэрнээс хандах бөгөөд янз бүрийн ойлгомжгүй нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байх үүрэгтэй.