Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00

Бидний тухай

Манай цахим орчуулгын товчоо 2017 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийн албан ёсны etranslatus.com сайтыг интернет сүлжээнд байршуулж улмаар 6-р сарын 12-ноос эхлэн анхны орчуулгын захиалгаа хүлээн авч, мэргэжлийн чадварлаг чөлөөт орчуулагчдаар багаа бүрдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийтдээ монгол, англи, хятад, солонгос, япон, франц, герман, орос, казак, турк хэлээр орчуулгын үйлчилгээг үзүүлж ирлээ. Өнөөгийн байдлаар бид дэлхийн 30 гаруй хэлээр орчуулгын үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон билээ. Бид хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлж байгаадаа таатай байна.

          Цаашид хэрэглэгчдэд зориулсан шинэ мэдээ, мэдээллийг динамик байдлаар хүргэх,  тухайн сэдвээр санал бодлоо солилцох, чөлөөт нийтлэлчдийг мэдээ, нийтлэл байршуулах боломжоор хангах, тэдэнтэй хамтран ажиллахын тулд энэхүү blog.etranslatus.com блогийг нээж байна.

          Манай блог сайтад оруулсан нийтлэл, мэдээлэл нь гүүгл хайлтад илэрдгээрээ давуу талтай бөгөөд түлхүүр үгсийг зөв оновчлон хайлтын дээгүүр эрэмблэгдэх боломжтой. Ингэснээр та өөрийн бизнес, хувийн туршлага, мэдлэгээ бусадтай хуваалцаж, уншигчидтай санал бодлоо солилцох боломжийг бид танд олгож байна.

Анхаарал тавьж, цаг гаргасанд баярлалаа !