Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00

Бид хэн бэ?

Бид 2017 оноос хойш www.etranslatus.com вэбсайтаар дамжуулан монгол, англи, франц, герман, орос, япон, солонгос, хятад болон бусад хэлний орчуулга, тэдгээртэй холбогдох бусад үйлчилгээг цахимаар нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өөрийн албан ёсны блогийг https://blog.etranslatus.com сайтад байршуулав.

Уншигч, чөлөөт нийтлэлчийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалах

Манай блог сайтад хандаж байгаа уншигч, чөлөөт нийтлэлчийн хувийн мэдээллийг бид тэдний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд тэдний хувийн мэдээллийг хамгаалах болно. Блогсайтад хандаж буй бүх хэрэглэгч нь eTranslatus орчуулгын товчоонд зохих ёсоор, үйлчилгээний нөхцөлд зааснаар тэдний хувийн мэдээллийг хэрэглэхийг хүлээн зөвшөөрч байна. Блогсайтад хандаж буй хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулдаг талаар дор тайлбарлав.

Хувийн мэдээллийг хэрхэн яагаад цуглуулдаг вэ?

Бүртгэлийн систем

eTranslatus бүртгэлийн систем дээр чөлөөт нийтлэлчийн хувийн мэдээлэл нь нууцлал аюулгүй байдлын өндөр түвшинд хадгалагдах бөгөөд доорх тохиолдлоос бусад нөхцөлд гуравдагч этгээдэд задруулахгүй. Үүнд:

  • Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл гаргаж өгөх шаардлага ирсэн тохиолдолд;
  • Итранслатус блогийн бүртгэлийн ажилтан нийтлэлчдийн мэдээллийг тэдний зөвшөөрөлтэйгээр лавлах, шинэчлэх, засварлах шаардлага гарсан тохиолдолд;

1.   Сэтгэгдэл

Блогт зочилон нийтлэл уншигч нь өөрийн сэтгэгдлийг үлдээхийн тулд нийтлэлийн дор байрлах маягтыг заавал бөглөх шаардлагатай бөгөөд ингэснээр блогийн админ хариулт үлдээх эсвэл сэтгэгдлийг нийтэд харуулж санал бодлоо солилцох боломжтой болно.

Блогийн дүрмийг зөрчсөн зүй бус үг хэллэгтэй сэтгэгдлийг блогийн админ шууд устгах эрхтэй бөгөөд сэтгэгдэл бичиж үлдээж буй уншигчийг спам биш болохыг тодорхойлохын тулд бөглөсөн мэдээллийг шаарддаг.

2.   Медиа

Чөлөөт нийтлэлч нь блог дахь мэдээ нийтлэлээ зургаар эсвэл бусад контентоор баяжуулахдаа заавал медиа санд уг контентоо оруулсан байх шаардлагатай. Медиа санд контент оруулж нийтлэлд ашиглахдаа байршлын мэдээлэл буюу EXIF GPS агуулсан зураг оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь блогийн уншигч нь уг зурагнаас байршлын мэдээллийг харах боломжтой болно.

3.   Күүки файл

Хэрэв та манай блогийн нийтлэлд сэтгэгдэл үлдээвэл өөрийн нэр, имэйл болон вэбсайтыг күүки файлд хадгалагдахыг зөвшөөрч байна. Сэтгэгдэл үлдээх маягтын доор байрлах нэр, имэйл, вэбийн мэдээллийг хадгалах горимыг сонгосноор дахин сэтгэгдэл үлдээхэд мэдээллээ дахин бөглөх шаардлагагүй бөгөөд күүки файлд нэг жил хадгалагдана.

4. Чөлөөт нийтлэлчийн хувийн мэдээллийг цуглуулах хэрэглэх

Чөлөөт нийтлэлчид бүртгэлээ баталгаажуулснаар, тэдэнд мэдээ, нийтлэл блогт байршуулах боломжийг бид олгодог. Тухайн чөлөөт нийтлэлч нь өөрийн оруулсан мэдээ, нийтлэлийн үнэн бодит байдалд бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй. Үүний тулд чөлөөт нийтлэлчийн хувийн мэдээллийг цуглуулж, баталгаажуулах шаардлагатай. Уг хувийн мэдээллийг https://www.etranslatus.com/reg-blogger.php холбоосоор хүлээн авна.

5. Гүүгл анализ

Блогийн хандалтын судалгаанд ашиглахын тулд Гүүгл анализын аргыг ашиглана. Энэ нь хэчнээн зочин блогт хандсныг мэдээлэхийн зэрэгцээ тэдний ip хаяг, байршил, болон техникийн бусад мэдээллийг харуулна.