Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021 оны 7-р сарын 26-нд.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ( ГЭРЭЭ )

Доорх үйлчилгээний нөхцөлүүдийг (цаашид “Гэрээ” гэх) нэг талаас, цахим орчуулгын үйлчилгээ үзүүлж буй Итранслатус орчуулгын товчоо (цаашид “Гүйцэтгэгч” гэх) нөгөө талаас, энэ гэрээнд заасны дагуу  www.etranslatus.com вэб сайтад хандан цахим орчуулгын үйлчилгээ худалдан авч буй аливаа байгууллага, аж ахуй нэгж, иргэн болон хуулийн этгээд (цаашид “Захиалагч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) харилцан тохиролцож байгуулав.

  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн захиалгын дагуу өөрийн  www.etranslatus.com вэб сайтаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү вэб сайтын лого, загвар, нэр бусад тэмдэгтүүд нь Гүйцэтгэгчийн өмч бөгөөд тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.

1.3. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд энэ талаар вэб сайтад тогтмол байршуулж, нээлттэй мэдээлнэ.

1.4. Хэрэглэгч цахим орчуулгын үйлчилгээ захиалахад энэхүү гэрээг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5. Энэ гэрээнд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.5.1. “Итранслатус буюу Гүйцэтгэгч” гэж  www.etranslatus.com вэб сайтыг эзэмшигч бөгөөд уг вэбсайтаар дамжуулан үйлчилгээ үзүүлэгч талыг хэлнэ.

1.5.2. Вэб сайт, Вэб гэж энэ гэрээний дагуу гүйцэтгэгчийн эзэмшиж буй  www.etranslatus.com цахим хуудсыг хэлнэ.

1.5.3. “Захиалагч” гэж энэ гэрээний дагуу цахим орчуулгын үйлчилгээ захиалсан эсвэл захиалах хүсэлт илгээсэн иргэн, аж ахуй нэгж болон хуулийн этгээдийг хэлнэ.

1.5.4. “Захиалах, Захиалга” гэж хэрэглэгч вэб сайтад байршуулсан цахим харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан орчуулгын үйлчилгээний үнийн санал хүсэх, эх материал илгээж, орчуулга захиалах үйл явцыг хэлнэ.

1.5.5. “Эх материал” гэж Гүйцэтгэгчийн талд илгээсэн Захиалагчийн орчуулуулахыг зорьж буй бичвэр, тэкст, бичиг баримтийг хэлнэ.

1.5.6. “Үйлчилгээ” гэж энэ гэрээний дагуу вэб сайтаар үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээ болон Гүйцэтгэгчээс илгээсэн үнийн саналд тусгагдсан ажил, үйлчилгээг хэлнэ.

1.5.7. “Гуравдагч тал, этгээд” гэж энэ гэрээнд хамаарахгүй хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээдийг хэлнэ.

1.5.8. “Тал, талууд” гэж Гүйцэтгэгч болон Захиалагчийг хэлнэ.

1.5.9. “Гэрээ” гэж энэхүү үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн захиалга болон Гүйцэтгэгчээс илгээсэн эсвэл вэбэд байршуулсан үнийн саналыг хамтад нь хэлнэ.

1.5.10. “Хүчин төгөлдөр болсон өдөр” гэж энэ гэрээний дагуу захиалгыг баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр болж эхэлсэн өдрийг хэлнэ.

1.5.11. “Үнийн санал” гэж вэбэд байршуулсан эсвэл Гүйцэтгэгчээс илгээсэн үнийн санал бөгөөд Захиалагч талд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хугацаа болон зардлын мөнгөн дүнг багтаасан мэдээлэл юм.

1.5.12. “Төлбөр” гэж энэ гэрээний дагуу Захиалагчаас Гүйцэтгэгчид шилжүүлэх ёстой төлбөр бөгөөд Гүйцэтгэгчээс илгээсэн үнийн саналд тусгагдсан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зардлыг хэлнэ.

1.5.13. “Нэхэмжлэл, Нэхэмжлэх” гэж энэ гэрээний дагуу үнийн саналд тусгагдсан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах төлбөрийг урьдчилан нэхэмжилсэн бичгийг хэлнэ.

1.5.14. Ажлын гүйцэтгэл гэж энэ гэрээний дагуу үнийн саналд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн эцсийн үр дүнг хэлнэ.

1.5.15. “Давагдашгүй хүчин зүйл” гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн зохицуулалт журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хорио, цээр, дайн, террорист халдлага, гадаад гарцын гэмтэл саатал, сүлжээний хэт ачаалал, доголдол, тасалдал, гоц халдварт өвчин зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно.

1.5.16. “Цахим харилцаа холбооны хэрэгсэл” гэж энэ вэб сайтад байршуулсан холбоо барих линкүүд, и-мэйл, утасны дугаар болон сошиал сүлжээг хэлнэ.

1.5.17. “Ажлын өдөр” гэж Бямба, Ням гараг болон нийтээр амрах баярын өдрөөс бусад өдөр бөгөөд Монголын цагаар өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэлх хугацааг хэлнэ.

1.5.18. Skrill гэж Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод төвтэй Skrill компаниас эрхлэн явуулдаг олон улсын төлбөр тооцооны цахим систем бөгөөд  www.skrill.com вэбээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1.5.19. Оюуны өмчийн эрх гэдэгт бүх төрлийн патент, худалдааны тэмдэг, зохиогчийн эрх, онцгой эрх, компанийн нэр, тэмдэг, нууц мэдээлэл хамаарна.

  1. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Захиалагч нь вэбэд байршуулсан үнийн санал болон энэхүү гэрээг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийнэ.

2.2. Захиалагч нь вэб сайтад байршуулсан цахим харилцаа холбооны хэрэгслээр эх материалын хянаж зассан эцсийн хувилбарыг албан захидлын хамт илгээснээр үйлчилгээг захиална.

2.3. Захиалагч нь цахим харилцаа холбооны хэрэгсэл ашиглан үйлчилгээтэй холбоотой хүсэлт гаргах, мэдээлэл илгээх, лавлах эсвэл захиалга баталгаажуулж болно.

2.4. Захиалагчийн эх материал нь албан тамгатай бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээний төрөлд хамаарч байвал JPG эсвэл PDF хэлбэрээр илгээнэ, харин бусад төрлийн эх материалыг илгээхэд доорх гурван шаардлагыг хангасан байна. Үүнд:

  •  Microsoft Office форматаар бичигдсэн байна
  • Хянаж зассан эцсийн хувилбар байна
  • Найруулга, зөв бичгийн алдаагүй байна

2.5. Захиалагч нь Гүйцэтгэгчийн зүгээс гаргасан үнийн санал болон түүнд заасан хугацааг хүлээн зөвшөөрч байвал үнийн санал хүлээн авснаас хойш 30 минутын дотор захиалгыг гүйцэтгүүлэх албан ёсны хүсэлтийг илгээснээр захиалгыг баталгаажуулна. Энэ өдрийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр гэнэ.

2.6. Гэрээний хугацаанд Захиалагч эх материалын орчуулгыг гуравдагч этгээдээр орчуулуулах хүсэлт тавихгүй байх үүрэгтэй.

2.7. Захиалагч нь гэрээний дагуу эхний төлбөрийг Гүйцэтгэгчид шилжүүлснээс хойш 30 минутын дотор гэрээг цуцлах эсвэл өөрчлөх хүсэлт гаргах эрхтэй.

2.8. Захиалагч 2.7-д заасан хугацаанаас хойш гэрээг цуцлах эсвэл өөрчлөх хүсэлт тавихгүй байх үүрэгтэй. /Учир нь: нэгэнт баталгаажуулсан захиалгыг хугацаа хэтэрснээс хойш цуцлах хүсэлт гаргасан нь төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй./

2.9. Захиалагч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш, Гүйцэтгэгчээс илгээсэн нэхэмжлэлийг түүнд заасан хугацаанд төлж, энэ талаар Гүйцэтгэгчийн вэбэд байршуулсан утсанд мэдэгдэх үүрэгтэй.

2.10. Захиалагч нь ажлын гүйцэтгэлийг Гүйцэтгэгчээс имэйлээр хүлээн авснаас хойш 1 цагийн дотор ажлын гүйцэтгэл хүлээж авсан талаар цахим харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэх үүрэгтэй.

2.11. Хэрэв Захиалагч нь ажлын гүйцэтгэлийг шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд тухайн үндэслэлээ Гүйцэтгэгч талд ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш нэг хоногийн дотор тодорхой тайлбартайгаар илгээнэ.

2.12. Захиалагч гуравдагч этгээдтэй харилцахдаа Гүйцэтгэгчийн бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр ажлын гүйцэтгэлд өөрчлөлт оруулж, Гүйцэтгэгчийн ажлын чанар, нэр хүндэд халдахгүй байх үүрэгтэй.

2.13. Захиалагч нь Гүйцэтгэгчээс гэрээнд тусгагдсан эрх, үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

2.14. Хэрэв Захиалагч төлбөрийн хугацаа хожимдуулсан тохиолдолд төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл нэг цагийн 0.3 ам.доллартай тэнцэх алданги нэмж төлнө.

2.15. Захиалагчаас өгсөн эх материал болон зааварчилгаа нь үйлчилгээ үзүүлэх явцад Гүйцэтгэгч талыг гуравдагч талын аливаа Оюуны өмчийн эрхийг (шууд болон шууд бусаар) зөрчүүлэхгүй байх баталгааг хангах үүрэгтэй. Эх материал нь оюуны өмчийн эрх болоод бусад хууль тогтоомжийг зөрчвөл үүссэн хохирлыг захиалагч тал хариуцна.

  1. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Гүйцэтгэгч нь  www.etranslatus.com веб сайтад цахим орчуулгын үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг байршуулах үүрэгтэй.

3.2. Гүйцэтгэгч нь цахим орчуулгын үйлчилгээ авах хүсэлтэй хэрэглэгчийн захиалгыг хүлээн авсны дараа эх материалын орчуулгад зарцуулагдах хугацаа болон үнийн саналыг тооцоолж Захиалагчийн и-мэйл хаяг руу мэдэгдэх үүрэгтэй.

3.3. Гүйцэтгэгч нь 2.5-т заасан Захиалагчийн хүсэлтийг хүлээн авснаар захиалгыг баталгаажуулж үнийн саналд тусгагдсан ажлыг гүйцэтгэж эхлэх үүрэгтэй. Энэ өдрийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр гэнэ.

3.4. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 1 цагийн дотор Гүйцэтгэгч нь Захиалагчаас урьдчилан төлөгдөх төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.

3.5. Гүйцэтгэгч нь эх материалын нууцлалыг хугацаагүй хадгалах ба Захиалагч эх материалыг эсвэл ажлын гүйцэтгэлийг гуравдагч этгээдэд алдсан эсвэл өөр и-мэйл хаяг руу илгээснээс үүдэлтэй нууц задарсан хариуцлагыг Гүйцэтгэгч хүлээхгүй.

3.6. Гүйцэтгэгч нь Захиалагчийн эх материалыг бүрэн эхээр нь орчуулах үүрэгтэй бөгөөд эх материалын аливаа алдааг хянах, засах үүрэг хүлээхгүй.

3.7. Хэрэв Захиалагч төлбөрөө гэрээний дагуу шилжүүлээгүй эсвэл дутуу шилжүүлсэн тохиолдолд Гүйцэтгэгч тухайн захиалгыг гүйцтгэхгүй байх эсвэл ажлын гүйцэтгэлийг Захиалагчийн и-мэйл рүү илгээхгүй байх эрхтэй.

3.8. Захиалагч гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа асуудал, хохиролд Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй.

3.9. Гүйцэтгэгч нь Захиалагчийн 2.11-т заасан тайлбарт үндэслэж, шаардлага хангасан гэж үзэх нотолгоог ажлын хоёр өдрийн дотор Захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй.

3.10. Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн эсвэл шаардлага хангасан гэдгийг нотолж чадаагүй бол өөрийн зардлаар шаардлага хангасан түвшинд ажлыг дахин гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй.

3.11. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор Захиалагч нь ажлын гүйцэтгэл хүлээж авсан тухай эсвэл үйлчилгээний талаар мэдэгдэл, хүсэлт, санал гомдол гаргаагүй бол үйлчилгээг шаардлагын дагуу гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл хүлээн авсанд тооцох учраас Гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн санал, гомдлыг хүлээн авахгүй байх эрхтэй.

3.12. Гүйцэтгэгч нь өөрийн ажлын гүйцэтгэлийг шаардлага хангасан гэдгийг нотолсон тохиолдолд уг нотолгоог боловсруулахад зарцуулсан зардлыг цагийн 20,000.00 (хорин мянга) төгрөгөөр тооцож, уг зардлыг Захиалагчаар нөхөн төлүүлнэ.

3.13. Эх материалын онцлогоос шалтгаалж Гүйцэтгэгч тал ажлын гүйцэтгэлийг дахин хянах шаардлага гарсан тохиолдолд Захиалагчид 24 цагаас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж хугацааг сунгуулах эрхтэй.

3.14. Гүйцэтгэгч нь Захиалагчаас гэрээнд тусгагдсан эрх, үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

  1. ТӨЛБӨР ТООЦОО

4.1. Үнийн саналд эх материалын орчуулгын хугацаа ажлын 5 өдрийн дотор хийгдэнэ гэж заасан бол төлбөрийг гүйцэтгэгчээс илгээсэн нэхэмжлэлийн дагуу дараах байдлаар төлнө. Үүнд:

– Нийт төлбөрийг 100 хувь шилжүүлж эх материалын орчуулгыг эхлүүлнэ.

4.2. Үнийн саналд эх материалын орчуулгын хугацаа ажлын 21 өдрийн дотор хийгдэнэ гэж заасан бол төлбөрийг гүйцэтгэгчээс илгээсэн нэхэмжлэлийн дагуу дараах байдлаар төлнө. Үүнд:

– Нийт төлбөрийн 60 хувийг шилжүүлж эх материалын орчуулгыг эхлүүлнэ.

– Үлдэгдэл 40 хувийг шилжүүлж, ажлын гүйцэтгэлийг хүлээж авна.

4.3. Үнийн саналд эх материалын орчуулгын хугацааг ажлын 21 ба түүнээс дээш өдөр гэж заасан бол төлбөрийг Гүйцэтгэгчээс илгээсэн нэхэмжлэлийн дагуу дараах байдлаар төлнө Үүнд:

– Нийт төлбөрийн эхний 30 хувийг шилжүүлж орчуулгыг эхлүүлнэ.

– Орчуулгын үргэлжлэх явц талдаа ороход дараагийн 30 хувийг шилжүүлж үйлчилгээг үргэлжлүүлнэ.

– Үлдэгдэл 40 хувийг шилжүүлж ажлын гүйцэтгэлийг хүлээж авна.

4.4. Үйлчилгээний төлбөрийг Гүйцэтгэгчийн и-мэйлээр илгээсэн нэхэмжлэлд заасны дагуу 30 минутын дотор шилжүүлнэ.

4.5. Монгол улсаас гадна орших захиалагчийн төлбөрийг дор дурдсан байдлаар хүлээн авна. Үүнд:

4.5.1. Гадаадын Захиалагчийн төлбөрийг зөвхөн олон улсын цахим төлбөр тооцооны хэрэгсэл болох Skrill-ээр хүлээн авна.

4.5.2. Skrill-ийн үйлчилгээний нөхцөлд заасны дагуу данснаас мөнгө татан авахад шаардагдах хураамжийг нийт үнийн дүн дээр нэмж тооцно.

  1. ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ

5.1. Захиалагч эхний төлбөр төлснөөс хойш 30 минутын дотор захиалгыг цуцлах хүсэлтийг Гүйцэтгэгчид бичгээр гаргаж өгсөн тохиолдолд төлбөрийг 100 хувь буцаан олгоно.

5.2. Төлбөрийг 100 хувь буцаан олгоход шаардагдах зардал, банкны үйлчилгээний хураамжийг нийт шилжүүлсэн төлбөрөөс суутган хасна.

5.3. Дээрх 2.7-д заасан хугацаанаас хойш гэрээг цуцалсан бол Захиалагчийн төлбөрийг буцаан олгохгүй.

  1. ГЭРЭЭНЫ ХУГАЦАА, ЦУЦЛАЛТ

6.1. Гүйцэтгэгч тал Захиалагчийн 2.5-д заасан хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулсан өдрөөс хойш талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

6.2. Гүйцэтгэгч тал Захиалагчид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөс хойш хоёр хоногийн дараа талуудын хооронд үүссэн эрх үүргийн харилцаа дуусгавар болж, гэрээний хугацаа дуусна.

6.3. Дуусгавар болсон өдрөөс хойш энэхүү гэрээний 8.2-т зааснаас бусад нөхцөлд Талуудын хооронд эрх, үүргийн харилцаа үүсэхгүй болно.

6.4. Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцалж болно. Үүнд:

6.4.1. Талууд харилцан тохиролцсоноор;

6.4.2. Талууд гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн харилцан тохирлцсоноор;

6.5. Талуудын аль нэг нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй бол нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй бөгөөд нэг талын санаачлагаар цуцлах тохиолдолд гэм буруутай талд урьдчилан 2 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, үүссэн зардлын төлбөрийг барагдуулж, гэрээг дуусгавар болгоно.

  1. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

7.1. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал, давагдашгүй нөхцөл байдлын улмаас болон гуравдагч этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу санамсаргүй байдлаар үйлдсэн үйлдэл эс үйлдлийн улмаас Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй бөгөөд талуудад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Хэдий тийм боловч давагдашгүй нөхцөл байдлын үргэлжлэх хугацаанд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх бүхий л боломжит хүчин чармайлтыг гаргана.

7.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 20 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд Талууд гэрээг цуцлах талаар саналаа албан бичгээр гаргах эрхтэй.

  1. ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

8.1. Талуудын и-мэйлээр харилцан солилцсон бичиг баримт, захидал, зурвас болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг гэрээний нууцлалд хамааруулна.

8.2. Талууд гэрээний нууцад хамаарах аливаа мэдээллийг бусдад бичгэн, аман болон өөр бусад ямар ч хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

8.3. Захиалагч талд ажлын гүйцэтгэлийг зөвхөн имэйлээр хүлээлгэн өгөх бөгөөд PDF болон JPG форматаар ажлын гүйцэтгэлийг илгээнэ.

8.4. Энэхүү гэрээний 8.2 –д заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг зөрчигч тал бүрэн барагдуулна.

8.5. Талууд цахим харилцаа холбооны хэрэгслээр вирус, хортой код илгээж хууль бусаар ашиглахыг хориглоно.

  1. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

9.1. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

9.2. Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг Гүйцэтгэгч тал хариуцахгүй болно. Үүнтэй холбоотой аливаа маргааныг энэхүү гэрээний 9.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

  1. БУСАД ЗҮЙЛ

10.1. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.

10.2. Талуудын и-мэйлээр харилцан солилцсон тохиролцоо, бичиг баримт нь энэхүү гэрээний нотлох баримт, салшгүй хэсэг бөгөөд гэрээний хугацаанд устгаж үл болно.