Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00
blog img

Үндсэн хуулийн 6.2 заалтын талаар

Төрийн нийтийн өмч гэдэг ойлголт байх ёсгүй. Ард түмний өмч гэж ерөөсөө оруулсангүй

Төр бол ард түмний сонголтоор бий болж, нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтэд үйлчлэх шийдвэрийг гаргадаг улс төр, нийгмийн байгууллага.

үндсэн хуулийн заалтыг өөрчлөх

Үндсэн хуулийн 6.2 заалт

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. /ингэж баталсан/

Энд дарж үндсэн хуулийг үзнэ үү.

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан монголын ард түмний өмч мөн. /ийм байх ёстой/

Үндсэн хуулийн энэ мэт зарим зүйл заалтууд нь ард түмний төлөө бус хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн хүсэл зоригийн дагуу батлагдсан тул дараах байдлаар бусад хууль тогтоомжид хэрэгжих үндсийг тавьж өгч байгаа юм. Жишээ нь:

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД

4 дүгээр зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч

1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.

2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:

1/ иргэдэд өмчлүүлснээс бусад газар;

2/ газрын хэвлий, түүний баялаг;

3/ ус, түүний доторх баялаг;

4/ ой, түүний дагалдах баялаг;

5/ ургамал, ан амьтны нөөц;

6/ түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;

7/ археологийн болон палентологийн олдвор;

8/ хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.

З.Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

4.Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно. /энэ хуулиар бол гадаадын иргэн, хуулийн этгээд газар эзэмших ашиглах боломж бүрдэж байна/

Аливаа улсын газар нутаг байгалийн баялаг бол тухайн улсынхаа нийт ард түмний тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа төдийгүй тухайн ард түмний дундын өмч юм. Үүнийг “төрийн нийтийн өмч” гэж дураараа нэрлэж, хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд хуулийн цоорхой үүсгэх замаар байгалийн баялгийг ашиглах зөвшөөрөл, эрхийг гадаадын иргэн, компани, хуулийн этгээдэд дур зоргоороо олгож, өөрсдөө хагартал баяжиж байна. Дунд нь ямар ч ард түмний хяналт, санал асуулгагүй шууд хэсэг бүлгээрээ шийдэх нь хэр оновчтой вэ?  Энэ тогтолцоо бол нэг л бишээ.

үндсэн хуулийн цоорхойн үр дүн ухаж төнхсөн газар гол усны бохирдол

Энэ байгаль орчны бохирдол, ундны усны бохирдол, хөрсний бохирдол,  ухаж төнхсөн, сэндийчсэн газар нутаг л бидэнд үлддэг өөр юу ч байхгүй. Төрийн хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд байгалийн баялаг бүхнийг цөлмөөд хуйвалдаж, хувааж идээд дуусдаг. Ард түмний нийтийн өмчийг ингэж болохгүй ээ. Иймээс “төрийн нийтийн өмч” гэсэн утга агуулгатай заалт бүхий бүх хууль тогтоомжийг “ард түмний нийтийн өмч” гэх агуулгаар өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр ард түмний баялагтай холбоотой асуудлыг ард түмний саналаар шийдэх нөхцөл бүрдэнэ.

Төр бол ард түмний хүсэл зоригоор бий болсон ард түмэнд үйлчлэх байгууллага.

Ард түмэнгүй төр гэж байхгүй.

Үндсэн хуулийн 6.2 заалт өөрчлөх шаардлагатай эсэх талаар өөрийн санал сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

 

Leave a Reply