Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021 оны 11-р сарын 20-нд.

ХАМТРАН АЖИЛЛАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ (ГЭРЭЭ)

1. ОРШИЛ

1.1. Итранслатус орчуулгын товчоо нь  www.etranslatus.com вэбсайтын албан ёсны эзэмшигч бөгөөд бүх хэлний мэргэжлийн чөлөөт орчуулагч нартай хамтран ажиллаж, өөрийн хэрэглэгчдэд гадаад хэлний үйлчилгээ үзүүлнэ.

1.2. Энэхүү Хамтран ажиллах ерөнхий нөхцөлийг (цаашид “Гэрээ” гэх) нэг талаас, гадаад хэлний үйлчилгээ үзүүлж буй Итранслатус орчуулгын товчоо (цаашид “Гүйцэтгэгч” гэх) нөгөө талаас,  www.etranslatus.com вэбсайтаар дамжуулан энэ гэрээний дагуу Гүйцэтгэгчтэй орчуулагчаар хамтран ажиллах хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж (цаашид “Нийлүүлэгч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) харилцан тохиролцож байгуулав.

  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

2.1. Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч нь Нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу өөрийн  www.etranslatus.com вэб сайтаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулна.

2.2. Энэхүү вэб сайтын лого, загвар, нэр бусад тэмдэгтүүд нь Гүйцэтгэгчийн өмч бөгөөд тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.

2.3. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд энэ талаар вэб сайтад тогтмол байршуулж, нээлттэй мэдээлнэ.

2.4. Нийлүүлэгч нь хамтран ажиллах хүсэлт гаргахад энэхүү гэрээг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2.5. Энэ гэрээнд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

2.5.1. Итранслатус буюу Гүйцэтгэгч гэж цахим орчуулгын үйлчилгээг үзүүлэгч бөгөөд  www.etranslatus.com вэб сайтын эзэмшигч талыг хэлнэ.

2.5.2. Вэб сайт, Вэб гэж энэ гэрээний дагуу цахим орчуулгын үйлчилгээг эрхлэн явуулж буй  www.etranslatus.com цахим хуудсыг хэлнэ.

2.5.3. Нийлүүлэгч гэж энэ гэрээний дагуу Гүйцэтгэгчтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан мэргэжлийн орчуулагч, Аж ахуй нэгжийн төлөөлөл бөгөөд бакалавр болон түүнээс дээш боловсролтой, наад зах нь орчуулгын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байна.

2.5.4. Хамтран ажиллах хүсэлт гаргах гэж Энэхүү гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр вэбсайтын баруун дээд буланд байрлах Холбоо цэснээс Хамтран ажиллах линкийг дарж, гарч ирсэн маягтад өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөн илгээх замаар чөлөөт орчуулагчаар бүртгүүлэх үйл явцыг хэлнэ.

2.5.5. Эх материал гэж Гүйцэтгэгчээс илгээсэн даалгаврыг биелүүлэх зорилгоор Нийлүүлэгчид илгээсэн файл, бичиг баримт, материалыг хэлнэ.

2.5.6. Даалгавар гэж энэ гэрээний дагуу Гүйцэтгэгчээс Нийлүүлэгчид и-мэйлээр илгээсэн орчуулгын үүрэг даалгавар бөгөөд эх материалыг хэрхэн орчуулах тухай нарийн тодорхойлсон зааварчилгааг хэлнэ.

2.5.7. Шинэ даалгаврын мэдэгдэл энэ гэрээний дагуу Гүйцэтгэгчээс Нийлүүлэгчид и-мэйлээр илгээсэн мэдэгдэл бөгөөд даалгаврыг хэрхэн гүйцэтгэх тухай зааварчилгааг хэлнэ.

2.5.8. Тал, талууд гэж Гүйцэтгэгч болон Нийлүүлэгч талуудыг хэлнэ.

2.5.9. Гэрээ гэж талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ бөгөөд түүнд дурдсан, хавсаргасныг хамруулна.

2.5.10. Хүчин төгөлдөр болсон өдөр гэж талууд энэ гэрээг харилцан хүлээн зөвшөөрч, баталсан өдрийг хэлнэ.

2.5.11. Ажлын хөлс гэж Талуудын харилцан тохиролцсноор Даалгавар болон түүнд хамаарах Шинэ даалгаврын мэдэгдэлд заасан төлбөрийг хэлнэ.

2.5.12. Үйлчилгээ гэж Гүйцэтгэгчийн хүсэлт, зааварчилгаагаар, энэхүү гэрээнд үндэслэн Даалгавар, Шинэ даалгаврын мэдэгдэлд заасан орчуулгатай холбоотой үйлчилгээг хэлнэ.

2.5.13. Ажлын гүйцэтгэл гэж Эх материалд холбогдох орчуулгын үйлчилгээнй эцсийн үр дүнг хэлэх бөгөөд энэ гэрээний дагуу eTranslatus цахим орчуулгын товчооны нэрийн өмнөөс Нийлүүлэгч тал гүйцэтгэнэ.

2.5.14. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн зохицуулалт журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хорио, цээр, дайн, террорист халдлага, гадаад гарцын гэмтэл саатал, сүлжээний хэт ачаалал, доголдол, тасалдал, гоц халдварт өвчин зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно.

2.5.15. Цахим харилцаа холбооны хэрэгсэл гэж энэ вэб сайтад байршуулсан холбоо барих линкүүд, и-мэйл, утасны дугаар болон сошиал сүлжээг хэлнэ.

2.5.16. Ажлын өдөр гэж Бямба, Ням гараг болон нийтээр амрах баярын өдрөөс бусад өдөр бөгөөд Монголын цагаар өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэлх хугацааг хэлнэ.

2.5.17. Skrill гэж Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод төвтэй Skrill компаниас эрхлэн явуулдаг олон улсын төлбөр тооцооны цахим систем бөгөөд  www.skrill.com вэбээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2.5.18. PayPal гэж Америкийн Нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Хосе хотод төвтэй PayPal компаниас эрхлэн явуулдаг олон улсын төлбөр тооцооны цахим систем бөгөөд  www.paypal.com вэбээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  1. НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Нийлүүлэгч нь вэбэд байршуулсан энэхүү гэрээг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хамтран ажиллах хүсэлт гаргана.

3.2. Энэ гэрээний 2.5.4-д зааснаар Нийлүүлэгч нь Гүйцэтгэгчтэй хамтран ажиллах хүсэлт илгээнэ.

3.3. Нийлүүлэгч нь цахим харилцаа холбооны хэрэгсэл ашиглан даалгавар болон үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл илгээж, хүсэлт гаргаж болно.

3.4. Нийлүүлэгч нь энэ гэрээний 2.5.4-д заасан линк дээр дарж, дэлгэцэн дээр гарч ирсэн маягтыг бөглөхдөө заавал өөрийн CV-д иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг хавсаргаж илгээх үүрэг хүлээнэ.

3.5. Нийлүүлэгч нь 3.2-д заасан хүсэлтийг хүлээж авсан тухай цахим шуудан хүлээн авмагц, талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэ өдрийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр гэнэ.

3.6. Нийлүүлэгч нь шинэ даалгаврын мэдэгдэлд 10 минутын дотор хариу илгээх үүрэгтэй.

3.7. Нийлүүлэгч нь даалгаврыг гүйцэтгэхдээ бусдад эх материалын нууцлалыг аман, бичгэн болон өөр бусад ямар ч хэлбэрээр задруулахгүй байх, ажилдаа хариуцлагатай байх, үнэн зөв орчуулах, мэргэжлийн болон Гүйцэтгэгчийн нэр хүндийг эрхэмлэх үүрэгтэй.

3.8. Нийлүүлэгч нь Гүйцэтгэгчээс даалгавар хүлээн авснаас хойш 30 минутын дотор даалгаврыг цуцлах эсвэл өөрчлөх хүсэлтийг бичгээр гаргах эрхтэй.

3.9. Нийлүүлэгч нь 3.8-д заасан хугацаанаас хойш гэрээг цуцлах эсвэл өөрчлөх хүсэлт тавихгүй байх үүрэгтэй. /Учир нь: Хэрэглэгчийн эх материалын орчуулгыг төлөвлөж баталсан тул/

3.10. Нийлүүлэгч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш, Гүйцэтгэгчээс илгээсэн даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, и-мэйлээр илгээсэн тухай мэдэгдэх үүрэгтэй.

3.11. Даалгаврыг бүрэн биелүүлж, ажлын гүйцэтгэлийг и-мэйлээр илгээсэн нөхцөлд ажлын хөлсийг өөрийн дансанд хүлээн авах эрхтэй.

3.12. Хэрэв ажлын гүйцэтгэлийг шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт хөлсгүйгээр дахин гүйцэтгэнэ.

3.13. Нийлүүлэгч нь даалгаврыг биелүүлж, эх материалын орчуулгыг гүйцэтгэхэд шаардагдах зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй.

3.14. Энэхүү гэрээний 3.8-д заасан хугацаанаас хойш гэрээг цуцлах хүсэлтэй бол заавал гүйцэтгэж буй даалгавраа дуусгаж, хүлээлгэн өгөх үүрэгтэй.

3.15. Нийлүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бий болсон хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.

  1. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Гүйцэтгэгч нь  www.etranslatus.com веб сайтад цахим орчуулгын үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг байршуулах үүрэгтэй.

4.2. Гүйцэтгэгч нь хамтран ажиллах хүсэлт гаргасан Нийлүүлэгчийн CV болон болон холбогдох мэдээллийг хянаж үзээд хариу мэдэгдэл илгээнэ.

4.3. Гүйцэтгэгч нь хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулан Нийлүүлэгчид мэдэгдэл илгээснээр талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр болно.

4.4. Нийлүүлэгчээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан холбогдох дансанд шилжүүлэх үүрэгтэй.

4.5. Нийлүүлэгчийн даалгаварт хамаарах мэдээллийг чанд нууцалж, зөвхөн гэрээний зориулалтаар хэрэглэх эрхтэй.

4.6. Нийлүүлэгчийн ажлын гүйцэтгэлийг засварлах, өөрчлөх үүрэг хүлээхгүй.

4.7. Хэрэв Нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн гарах аливаа хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.

4.8. Даалгаврыг биелүүлснээс хойш хоёр хоногийн дотор ажлын гүйцэтгэл нь шаардлага хангаагүй гэж тогтоогдвол тэр даруй даалгаврыг Нийлүүлэгчээр дахин нэмэлт ажлын хөлсгүйгээр гүйцэтгүүлэх эрхтэй.

4.9. Нийлүүлэгчийн ажлын хөлсийг шинэ даалгаврын мэдэгдэлд заасны дагуу шилжүүлэх үүрэгтэй.

4.10. Даалгаврыг гүйцэтгэх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

4.11. Нийлүүлэгчээс гэрээнд тусгагдсан эрх, үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

  1. ТӨЛБӨР ТООЦОО

5.1. Ажлын гүйцэтгэлээс олсон орлогын 60-70 хувийг Нийлүүлэгчийн ажлын хөлс хэмээн тооцно.

5.2. Нийт ажлын хөлсийг сар бүрийн 15-нд нэг гүйлгээгээр Нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээ хийгдснээс хойшхи нийт ажлын хөлсийг дараа сарын 15-нд мөн адил нэг гүйлгээгээр олгоно.

5.3. Ажлын гүйцэтгэлийн хугацаа хожимдуулсан тохиолдолд нэг цагийн 0.1 ам.доллартай тэнцэх торгууль бодож нийт ажлын хөлснөөс суутгагдана.

5.4. Монгол улсаас гадна орших Нийлүүлэгч нарын хувьд ажлын хөлсийг зөвхөн олон улсын цахим төлбөр тооцооны хэрэгсэл болох PayPal эсвэл Skrill-ээр дамжуулан холбогдох дансанд шилжүүлнэ.

5.5. Монгол улсаас гадна байх Нийлүүлэгч нь гадаадаас төлбөр хүлээн авах боломжтой өөрийн PayPal эсвэл Skrill данстай байна.

5.6. Монгол улсаас гадна байх Нийлүүлэгчийн ажлын хөлснөөс банкны үйлчилгээний хураамжийг Skrill эсвэл PayPal-ийн үйлчилгээний нөхцөлд заасны дагуу суутгана.

  1. ГЭРЭЭНЫ ХУГАЦАА, ЦУЦЛАЛТ

6.1. Энэ гэрээний 3.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулсан өдрөөс хойш талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

6.2. Гэрээг дараах тохиолдолд шууд цуцалж болно. Үүнд:

6.2.1. Талууд харилцан тохиролцсноор;

6.2.2. Талууд гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн харилцан тохирлцсноор;

6.2.3. Нийлүүлэгч даалгавруудыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 3 удаа хүлээж авахаас татгалзвал;

6.3. Талуудын аль нэг нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй бол нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй бөгөөд нэг талын санаачлагаар цуцлах тохиолдолд гэм буруутай талд урьдчилан 2 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, үүссэн зардлын төлбөрийг барагдуулж, гэрээг дуусгавар болгоно.

  1. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

7.1. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал, давагдашгүй нөхцөл байдлын улмаас болон гуравдагч этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу санамсаргүй байдлаар үйлдсэн үйлдэл эс үйлдлийн улмаас Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй бөгөөд талуудад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Хэдий тийм боловч давагдашгүй нөхцөл байдлын үргэлжлэх хугацаанд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх бүхий л боломжит хүчин чармайлтыг гаргана.

7.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 20 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд Талууд гэрээг цуцлах талаар саналаа албан бичгээр гаргах эрхтэй.

  1. ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

8.1. Даалгавартай холбоотойгоор талуудын и-мэйлээр харилцан солилцсон бичиг баримт, захидал, зурвас болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг гэрээний нууцлалд хамааруулна.

8.2. Талууд гэрээний нууцад хамаарах аливаа мэдээллийг бусдад аман, бичгэн болон өөр бусад ямар ч хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

8.3. Энэхүү гэрээний 8.2 –д заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг зөрчигч тал бүрэн барагдуулна.

8.4. Талууд цахим харилцаа холбооны хэрэгслээр вирус, хортой код илгээж хууль бусаар ашиглахыг хориглоно.

  1. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

9.1. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

9.2. Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг Гүйцэтгэгч хариуцахгүй болно. Үүнтэй холбоотой аливаа маргааныг энэхүү гэрээний 9.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

  1. БУСАД ЗҮЙЛ

10.1. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.

10.2. Талуудын и-мэйлээр харилцан солилцсон тохиролцоо, бичиг баримт нь энэхүү гэрээний нотлох баримт, салшгүй хэсэг бөгөөд гэрээний хугацаанд устгаж үл болно.

2021 оны 11-р сарын 13-нд. Хавсралт 01

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛЭЭС ОЛСОН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ

Манай орчуулгын товчоо нь чөлөөт орчуулагчийн ажлын гүйцэтгэлээс олсон орлогын 60-70 хувийг Хамтран ажиллах нөхцөлийн 5-р зүйлд заасны дагуу тухайн орчуулагчийн ажлын хөлс хэмээн тооцож, бүртгэлтэй дансанд шилжүүлнэ.

Харин үлдэгдэл 30-40 хувийг дараах урсгал зардалд зарцуулна. Үүнд:

  • Вэбхост, домэйн нэр, бизмэйл үйлчилгээний төлбөр
  • Интернетийн төлбөр
  • Вэб хөгжүүлэгчийн ажлын хөлс
  • Түрээс, аутсорсинг үйлчилгээ, бичиг хэрэгсэл, болон дагалдах бусад зардал
Share:
  • 17
  • 0