Утас: +976 88138514
Ажлын цаг: Дав-Баа: 9:00-18:00
blog img

Монгол бичгээр босоо бичих css код

Юун түрүүнд монгол бичгийн цахим хэрэглээг дэмжиж буй сүүлийн үеийн мэдээллээс хүргэе

Улаанбаатар 2019-02-13 /МОНЦАМЭ/. Цахим орчинд монгол бичгээр бичих боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс монгол бичгийн хэрэглээг өдөр тутамд дэлгэрүүлэх зорилгоор хэл шинжлэлийн ухааны доктор, судлаачид “Болорсофт” компанитай хамтран Тунгаамал загварыг нэвтрүүлж буйгаа өнөөдөр танилцууллаа. /Монгол бичгээр босоо бичих css кодыг нийтлэлийн доод хэсэгт үзүүлэв/

Өдгөө хэрэглэж буй монгол бичгийн Юникодын загваруудыг хянаж сайжруулаад бусад оролдлогоос ялгах үүднээс Тунгаамал загвар хэмээн нэрийджээ. Энэхүү загвар нь Юникод стандарттай хагас нийцдэг бөгөөд Юникодын техникийн хорооны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ шийдэл нь маш хялбар. Фонтууд болон өөрийн ашиглаж буй системд тохирох гарыг татаж суулгаад цахим орчинд монгол бичгээрээ чөлөөтэй бичиж, харилцах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломжийн талаар “Болорсофт” компанийн ерөнхийлөгч Ч.Мөнхнаран хэлэхдээ, “Монгол бичгийн дүрсийн болон авиа зүйн хувилбар гэсэн хоёр төрлийн хувилбар бий. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон монгол бичгийн кодчиллын олон улсын хурлаар Монгол Улсын хэмжээнд авиа зүйн загварыг баримтална хэмээн монгол эрдэмтэд санал нэгдсэн. Мөн энэ оны нэгдүгээр сард АНУ-д болсон хуралд манай төлөөлөл оролцон Юникодын мэргэжилтнүүдтэй зөвшилцөн авиа зүйн загвараар хийсэн фонтыг танилцуулсан. Ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болох олон улсын Юникодын техникийн хорооны хурлаар олон шийдлийг танилцуулна. Бид мэдэгдсэн ёсоороо цахим орчинд Монгол бичгийн хувьд тунгаамал загварыг барих бөгөөд цаашид ч дэмжин бусад бүтээгдэхүүнүүдээ гаргах болно” гэв.

Монгол бичгээр босоо бичих css код

МУИС-ийн багш Э.Мөнх-Учрал ярихдаа, “Хэдэн зуун жил монгол хүний оюунаар бүтсэн мэдлэг, түүхийг монгол бичиг уламжилж ирсэн. Монгол бичгийг мэдээллийн эрин зуунд цахим орчинд хэрэглэх боломж нь бүрдэхгүй юм бол үндсэндээ арчигдана гэсэн үг. Тиймээс бид “Болорсофт” компанитай хамтран  монгол бичгийг цаашид хэдэн мянган жил оршин тогтноосой гэсэндээ энэ шийдлийг гаргасан. Хүний гарын хурууны хөдөлгөөний давтамж, монгол үсгийн давтамжийг ажиглах зэргийг харгалзан, хэн бүхэнд хэрэглэхэд хялбар латин гарыг дагах юм. Хэрэглэж үзсэн хүмүүс амар хялбар байгаа тухай сэтгэгдлээ хэлж байгаа” гэв.

Уншигчид  www.mngl.net вэб сайтаас тус программыг татаж хэрэглэх боломжтой.

Монгол бичгээр босоо бичих css код

writing-mode: vertical-lr;
-moz-writing-mode: vertical-lr;
-webkit-writing-mode: vertical-lr;
-o-writing-mode: vertical-lr;
-ms-writing-mode: tb-lr;
text-orientation: sideways-right;
-webkit-text-orientation: sideways-right;
text-align: left;

Жишээ болгон бичвэрийг дор үзүүлэв.

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠣᠯᠪᠠᠰᠣ ᢈᠦᠮᠦᠨ ᠲᠦᠷᠤᠯᢈᠢᠲᠡᠨ ᠤ ᠰᠣᠶᠣᠯ ᠤᠨ ᠰᠠᠩ ᠳᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠤ ᠣᠷᠣᠭᠣᠯᠣᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠤ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠲᠡᠳᠤᠢ ᠦᢉᠡᠢ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶᠢᠨ ᠣᠳᠬ᠎ᠠ ᠰᠣᠶᠣᠯ ᠤᠨ ᠨᠠᠨᠳᠢᠨ ᠦᠪ ᠮᠦᠨ᠃ ᠣᠯᠠᠨ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠤ ᠰᠣᠳᠣᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠣᠯ ᠯᠠᠪᠲᠠᠢᠢᠢ᠎ᠠ ᠑᠐᠐᠐ ᠵᠢᠯ ᠤᠨ ᠲᠡᠤᢈᠡ ᠲᠡᠢ ᠶᠣᠮ᠃

Хэрэв та манай блогт бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Манай блогийн дүрэмтэй танилцах бол ЭНД дарна уу.

Leave a Reply