Заавар 2: Нийтлэлд байрших зургийн хэмжээ,  нийтлэлийн толгойн дэвсгэр зураг сонгох

Блог сайтад байрших зураг нь дараах хэмжээтэй байх шаардлагатай. Үүнд:

  • Нийтлэлд агуулагдах  толгойн хэсгийн дэвсгэр зураг нь хамгийн өргөндөө 1900px, өндөр нь 1100px хэмжээтэй түүнд тохирох 72 пиксэль нягтралтай  байж болно.
  • Нийтлэлд агуулагдах зураг нь 1200x800px хэмжээтэй байна.
  • Таны оруулсан дээрх хэмжээтэй зураг нь автоматаар бүх хэсэгт тохирч харагдана
  • Хажуугийн цэсэнд тохируулахаар өөрчлөх шаардлагагүй
  • Нийтлэлийн харагдах байдлын тойм зургийг сонгохдоо нийтлэл оруулах талбараа доош гүйлгээд хамгийн баруун доод хэсэгт байгаа  featured image гэснийг сонгоно.

Дараах зурган дээр featured image гэсэн сонголтоор зураг оруулах хэсгийг харуулав. Энэ сонголт нь нийтлэл бичих хэсгийн хамгийн баруун доод буланд харагдана.

тойм зураг
Featured image хэсэгт зөвхөн нийтлэлийн харагдах байдлын зураг

Тухайн нийтлэлийн гарчигны цаана байрлах толгойн дэвсгэр зургийг сонгохдоо нийтлэл бичих хэсгээ доош гүйлгээд General settings хэсгээс Header background for this post гэсний харалдаа own background гэж сонгоод түүний дор Header background type гэсний харалдаа image гэж сонгоод header image add media хэсэгт зургийг сонгоно. Үүнийг дор зургаар үзүүлбэл:

толгойн хэсэгт
Нийтлэлийн гарчигийн дээд толгой хэсэгт зураг оруулахад

Гарчигны дээд толгой хэсэгт байрлах дэвсгэр зургийн оронд бичлэг оруулах сонголт мөн түүний доор байрлаж байдаг.

Та мэдээний зургийн хэмжээгээ засахад фотошоп шаардлагатай бөгөөд хэрэв байхгүй бол онлайн фотошоп ашиглаж болно.

https://www.photopea.com/

Дээрх линкээр ороод онлайн фотошоп ашиглан зургийн өргөн болон өндрийн хэмжээг тохируулж, зурагнуудаа хадгалж авч, медиа санд оруулахад болно.

Анхаарал тавьсанд баярлалаа

Share:

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг нийтэд харагдахгүй. Бөглөх шаардлагатай хэсгүүдийн тэмдэглэгээ *